Free Joomla Templates

Цаг

Санал хүсэлт

Таны нэр:
Таны мэйл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

User Menu

Ангилал тогтоолгох авто үйлчилгээний байгууллагад тавигдах шаардлага

PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 12-р сарын 17, Бямба гариг, 13:12

Нэг. Аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах үндсэн шаардлага

•    Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
•    Газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар;
•    Барилга байгууламжийг хүлээн авсан улсын комиссын акт;
•    Үйл ажиллагаа явуулж буй байгууламжинд Онцгой байдлын газраас гаргасан дүгнэлт;
•    Харъяа дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй ажил үйлчилгээ явуулах гэрээ байгуулсан тухай; 
•    Байгууллагын ерөнхий мэдээлэл /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №1/
•    Байгууллагын товч танилцуулга, ангилал тогтоолгох болсон зорилго /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №6/;
•    Ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүний  үнэ тарифын жагсаалт, ажиллах цагийн хуваарь
•    Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх  хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, техникийн баримт бичгийн жагсаалт /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №7/;
•    Байгууллагын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа экологийн арга хэмжээ /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №8/;

Хоёр. Хүний нөөцөд тавигдах шаардлага

•    Аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтны анкет, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, холбогдох бичиг баримт;
•    Байгууллагын хүний нөөц /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №3/;
•    Мэргэжлийн боловсон хүчний туршлага, мэргэшсэн байдал /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №4/;
•    Мэргэжлийн засварчны боловсрол ур чадварын байдал /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №5/;
•    Нийт ажилчдын ажлын байрны тодорхойлолт;

Гурав. Ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр тавигдах шаардлага

•    Үйлчилгээний барилга, байгууламж, цехүүдийн тоног төхөөрөмжийн байршил бүхий бүдүүвч зураг;
•    Галын булан;
•    Ажил үйлчилгээний онцлогтой холбоотой товч танилцуулга;
•    Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгдөг байх;
•    Ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан, хууль тогтоомж, стандартад  нийцсэн   байх;
•    Ажиллагсдын тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх;
•    Тусгай зориулалтын ажлын хувцас, багаж хэрэгслээр хангасан байх;
•    Ажилчдын амралтын болон ариун цэврийн өрөөтэй байх;

Дөрөв. Тоног төхөөрөмжинд тавигдах шаардлага
•    Хэрэглэгдэх багаж  тоног төхөөрөмжийн жагсаалт /”Мэдээллийн сан бүрдүүлэх заавар”-ын маягт №2/, тэдгээрийн техникийн паспортыг хавсаргах;
•    Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл /өргөж тээвэрлэх, хэмжих, хянах өндөр даралтад ажиллах/ тоноглолуудыг хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулсан байх;
•     Ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны заавар /монгол хэл дээр/;
•     Тоног төхөөрөмжийн техникийн паспорт, баримт бичиг угсарч суурилуулсан ажлын зураг, акт схем;
•    Тоног төхөөрөмжид туршилт тохируулга хийсэн, ажиллуулж шалгасан, хүлээн авсан акт;

Тав. Бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага
•    Засвар үйлчилгээнд ашиглах болон хэрэглэгчдэд худалдах бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал нь  чанарын шаардлага хангасан байх,
•     Бараа, бүтээгдэхүүн нь гарал үүслийн гэрчилгээтэй байх;
Зургаа. Ажил үйлчилгээнд тавигдах шаардлага
•    Авто үйлчилгээний нэр төрөл;
•    Хийгдэх засвар үйлчилгээний ажлын технологийн карт;
•    Засвар үйлчилгээ хийлгэсэн  тээврийн хэрэгсэл, худалдсан авто машин болон сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний “мэдээллийн нэгдсэн  сан”-г бүрдүүлдэг байх;
•    Хийгдсэн засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэлд баталгаат хугацаа гаргадаг байх;

 

Цаг агаар

Санал, асуулга

Авто тээврийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ үү.....
 

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр27
mod_vvisit_counterӨчигдөр58
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт183
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт361
mod_vvisit_counterЭнэ сард866
mod_vvisit_counterӨнгөрсөн сард941
mod_vvisit_counterНийт67048
Designed by Business wordpress themes and freepoker.