Free Joomla Templates

Цаг

Санал хүсэлт

Таны нэр:
Таны мэйл хаяг:
Гарчиг:
Таны санал, хүсэлт

User Menu

ТҮҮХЭН ЗАМНАЛЫН ХУУДАСНААС:

БНМАУ -ын Тээх нэвтрүүлэх газрын 1927 оны 327 тоот шийдвэрээр ГАЗ маркийн автомашин зохих хүчний хамт Дорнод аймагт Тээх нэвтрүүлэхийн 3-р газар байгуулагдсанаар Дорнодын тээврийн байгууллагын суурь тавигдсан түүхтэй. 1927 онд байгуулагдсан Баянтүмэн дахь Тээхийн ангийн хороо тухайн үеийн тээврүүдийг засаг захиргааны хуваарийн дагуу Хан Хэнтий уулын аймаг Улаанбаатар болон хил орчмын Эрээнцав, Алтанбулаг боомт, Баянтүмэн /Чойбалсан хот/ хооронд гүйцэтгэж байлаа. БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1954 оны 76 –р тогтоолоор аймаг бүхэнд авто бааз байгуулагдах хүртэл Дорнодын ахмад тээвэрчид Турт, Цагааннуур, Алтанбулаг, Манжуур, Эрээнцав, Чоно гол, Бүрэнцогт, Түмэнцогт, Бэрх зэрэг гадаад дотоодын боомтууд болон уул уурхайн гол үйлдвэрүүдэд байнгын тээвэр хийдэг байлаа.

1941-1945 оны дайн, 1950-1953 оны Солонгосын дайны жилүүдэд тусламжийн ачааг Алтанбулаг болон БНХАУ-ын Манжуурын өртөөнд шууд хүргэж Манжуураас Сүхбаатар Чүдэнзний үйлдвэрийн тоног төхөөрөмж, материал, түүхий эдийг тээвэрлэж байсан. Энэ хугацаанд 529,6 мян/тн ачааг тээвэрлэж 154 сая 6432200 тн/км-ийн ажил гүйцэтгэжээ. Энэ үед тээврээс БНМАУ-ын хөдөлмөрийн Норжингийн Галсан, Түдэвийн Тангад нар болон МУ-ын гавъяат засварчин Лхамжав нар төржээ. 1949 оны 8-р сард Дорнод аймгийн авто өртөө байгуулагдав. Өртөө шуудангийн үйлчилгээ Өндөрхаан Баруун-Урт, Баянтүмэн Улаанбаатарын чиглэлийн Дорнодын тээвэрчид гүйцэтгэж байсан. Эндээс шуудан тээврийн улсын аварга Баттөр анхнызуунмянгат Данзан, Шарав, Балжир нар төрөн гарч Дорнодын тээврийн байгууллагын түүхийг бүтээлцэж явсан түүхтэй. БНМАУ-ынХөдөлмөрийн баатарГалсан, Тангад, Төрийн шагналт шинийг санаачлагч Т.Ламзав нарын тэргүүний сайчууд Дорнодын тээврийн байгууллагын түүхийг бүтээлцэж явсан түүхтэй.

  • 1999-2005 он хүртэл 1999 оны Төрийн өмчийн хорооны 340 дүгээр тогтоол Аймгийн Засаг даргын 153 дугаар захирамжаар Дорнод аймгийн Тээвэр зохицуулалтын алба нэртэйгээр
  • 2005-2009 он хүртэл 2005 оны Зам тээвэр, аялал жуучлалын яамны сайдын тушаалаар Тээвэр үйлчилгээний төвийн Дорнод салбар нэртэйгээр
  • 2010 оноос Монгол улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 2009 оны 390 дүгээр захирамжаар Аймгийн засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газар нэртэйгээр одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна
 

Цаг агаар

Санал, асуулга

Авто тээврийн газрын үйл ажиллагааг дүгнэнэ үү.....
 

Веб тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр38
mod_vvisit_counterӨчигдөр58
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт194
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт361
mod_vvisit_counterЭнэ сард877
mod_vvisit_counterӨнгөрсөн сард941
mod_vvisit_counterНийт67059
Designed by Business wordpress themes and freepoker.